Ачааллаж байна, та түр хүлээнэ үү!

Shulunduu fast food

Орчин цагийн үйлчлүүлэгчидийн өдөр тутмын амьдралын завгүй хэв маягт зориулан хурдан шуурхай байдлаар хооллох боломжийг хямд үнийн бодлоготой уялдуулан бүтээж Улаанбаатар хотын иргэн бүрт хүрч үйлчлэхийн тулд өдөр бүр 8 салбарт дунджаар 10`000-аас дээш хүнд үйлчлэн ажиллаж байна.

БИДНИЙ ТУХАЙ

Манай компани нь монгол ахуй амьдралын хэв шинж, хоолны соёлыг олон улсын түргэн хоолны сүлжээ газруудын жишигт хүргэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байна. Манай хамт олон нь нийтийн хоолны чиглэлээр 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хамгийн анхны 24 цагаар ажилладаг өөрөө өөртөө үйлчилдэг сүлжээ түргэн хоолны газар юм.

МАНАЙ ХАРИЛЦАА

Бид уламжлалт өөрийн нэрийн 10 шөлийг хэрэглэгчийн ширээнд чанартай, түргэн шуурхай хүргэхийн тулд өөрсдийн цогц зохион байгуулалтын системийг боловсруулж түүнийгээ даган мөрддөг.

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Олон зуун мянган жилийн түүхтэй манай нүүдэлчин өвөг дээдэс ясны шөлийг хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж эрч хүчээр тэтгэдэг хэмээн үзэж хэрэглэсээр ирсэн. Иймээс бид монгол үндэстний уламжлалт шөлтэй хоолыг орчин үеийн технологоор бэлтгэн боловсруулж ард түмэндээ хүргэж байна.
Кальциар баялаг ядаргаа тайлах булууны ясны шөлийг бэлтгэн, эх нутгийнхаа эм болсон өвс, ургамлаар хооллосон шинэхэн үхрийн махтай, шөлнийхөө гурилийг гар аргаар татан боловсруулж үйлчлүүлэгчдэд шууд хүргэдгээрээ онцлогтой юм.

МАНАЙ ОРЧИН

Орчин цагийн үйлчлүүлэгчидийн өдөр тутмын амьдралын завгүй хэв маягт зориулан хурдан шуурхай байдлаар хооллох боломжийг хямд үнийн бодлоготой уялдуулан бүтээж улаанбаатар хотын иргэн бүрт хүрэхийн тулд өдөр бүр 8 салбарт дунджаар 10`000-аас дээш хүнд үйлчлэн ажиллаж байна.