Ачааллаж байна, та түр хүлээнэ үү!

Tse Pub cafe and pub

Цэ паб нь монголд үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц сүлжээ паб бөгөөд үйлчлүүлэгчидэд тохилог тав тухтай орчинд найрсаг үйлчилгээгээр зах зээлийн хамгийн хямд үнийг хүргэн ажиллаж байна. Цэ паб нь анхны салбараа 2000 онд нээж, БльюМон группийн үйл ажиллагааны анхдагч болсон бөгөөд өдгөө Улаанбаатар хотод 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

БИДНИЙ ТУХАЙ

Анх үүд хаалгаа нээснээс л хойш оюутан залуучуудын дунд нэр хүндтэй брэнд болон дэлгэрч үйлчлүүлэх дуртай газар нь болж чадсан билээ. Тийм ч учраас Улаанбаатар хотын 40 нас хүртэлх залуучуудын дунд бараг хүн бүр хэзээ нэгэн цагт Цэ пабын аль нэг салбараар үйлчлүүлсэн байдаг сонирхолтой баримт байдаг. Өнөөдрийн байдлаар өдөртөө дунджаар 8000 хүнд үйлчлэн ажиллаж байна.

МАНАЙ ХАРИЛЦАА

Залуусын брэнд гэдэг утгаараа бид үргэлж шинэ үетэйгээ хөл нийлүүлэн алхаж үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай үйлчлэх шинэлэг боловсронгуй арга туршлагыг судлан туршиж хэвшүүлэн ажилладаг билээ. Үйлчлүүлэгчиддээ хурдан шуурхай найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор бид сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлчилгээний тоног төхөөрөмж болох зөөгч нарын захиалга авахдаа ашиглах таблет, ажиллагсад хоорондын чихэвчтэй яригч зэргийг ашиглан ажиллаж байна.

МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Бид залуу хэрэглэгчдийнхээ хүсэл таашаалд нийцсэн 25 нэр бүхий халуун хоол санал болгодог бөгөөд. Эрүүл ахуй, амт чанарын стандартыг дээд зэргээр хангасан түүхий бүтээгдэхүүн шилдэг харилцагч байгууллуудаас нийлүүлэгддэг бөгөөд үйлчлүүлэгчдэдээ хямд үнээр хүргэх зорилго тавин ажиллаж байна.

МАНАЙ ОРЧИН

Маш хямд үнийг санал болгодог хэдий ч яагаад тав тухтай дэлхийн стандартад нийцсэн цэвэр орчинд үйлчилгээ үзүүлж болохгүй гэж? Тийм ч бодлогын дагуу манай салбарууд дэлхийн жишигт нийцсэн лаунж хэв маягийг бүрдүүлсэн интерьертэй байдаг. Бид Цэ пабын нэрийн хуудас болсон залуучуудын сонирхолд нийцэхүйц хэв шинжийг агуулсан орчин бүрдүүлэхийн тулд хамгийн шилдэг зураг төслийн байгууллагаар маркетингийн судалгаанд үндэслэн интерьерийг хийлгүүлдэг. Ингэснээр манай аль ч салбарт ороход хэн ч Цэ паб-ын салбар гэдгийг танихуйц өөрсдийн гэсэн таних мэдрэмжийг өгч байдаг.