VF Corporation нь The North Face брэндээрээ БльюМон Групптэй хамтран Монгол дахь үйл ажиллагаагаа шинэ концепцийн хүрээнд эхлүүлснээс хойш нэг жилийн ойтойгоо золгож байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийснээс хойш The North Face өнөөдөр Улаанбаатар хотод гурван салбар дэлгүүр болон албан ёсны цахим худалдааны сувгаар дамжуулан хэрэглэгчдэд хүрч байна.

Монгол орны хувьд эрс тэс уур амьсгал нь хувцас, тоног хэрэгслийн чанар, технологи, зориулалтыг чухалчлах хэрэглээний онцлогийг бий болгодог. Үүний зэрэгцээ өнөөгийн хэрэглэгчийн сонголт зөвхөн загвар, өнгөөр хязгаарлагдахгүй, бүтээгдэхүүний технологи, материал, функциональ байдал, олон талт хэрэглээг илүүтэй харгалздаг болж байна. Улмаар аялал, “outdoor” соёл өргөжихийн хэрээр уул, байгальд зориулсан хувцас, тоног хэрэгслийг зөвхөн аяллын үеэр бус өдөр тутмын амьдралдаа ашиглах хандлага мөн нэмэгдэж байна. Ажил, аялал, хотын өдөр тутмын хэрэглээний зааг улам бүр ойртож буй энэ өөрчлөлт нь техник гүйцэтгэл болон өдөр тутмын хэрэглээг хослуулсан The North Face-ийн "lifestyle" чиглэлтэй яв цав нийцэж байгаа юм.

Иймд эхний жил бид тус брэндийн бүтээгдэхүүний технологи, зориулалт, хэрэглээг хэрэглэгчдэд илүү ойртуулж, биечлэн туршиж үзэх боломжийг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ажиллалаа.

Тодруулбал, нийслэлийн төвийн байршлуудад байрлах салбар дэлгүүрүүд болон албан ёсны цахим худалдааны сувгаар дамжуулан хэрэглэгчид улирал бүрийн шинэ коллекц, зориулалтын хувцас, гутал, тоног хэрэгслийг сонгон худалдан авах боломжтой болсон. Мөн цахим худалдааны сувгийг хөгжүүлснээр дэлхийн зах зээлд шинээр гарч буй загвар, бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд илүү богино хугацаанд хүргэх боломж бүрдсэн нь брэндийн хүртээмжийг нэмэгдүүлсэн чухал алхам болсон юм.

Sila Center болон Улаанбаатар Их Дэлгүүр дэх салбарууд нь The North Face-ийн дэлхий даяар цөөн тооны мэргэжлийн дэлгүүрт худалдаалагддаг, өндөр түвшний инженерчлэл, технологийг шингээсэн Summit Series (L1–L6) цуглуулгыг Монголын хэрэглэгчдэд хүргэх онцгой эрхтэйгээр ажиллаж байна.

Олон нийтийн ажлын хүрээнд, өнгөрсөн тавдугаар сард БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын TNF 100 гүйлтийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн баг тамирчдын хамт оролцсон бол энэ онд Монголд зохион байгуулагдаж буй Khadat Trail 50K тэмцээний гол ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Мөн өнгөрсөн наймдугаар сард The North Face China-ийн VIP төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, Алтай Таванбогдод хамтарсан аялал хийж, Монголын цаг уур, газарзүйн онцлог болон аяллын нөхцөлтэй биечлэн танилцсан юм.

Ирэх аравдугаар сард ойн босгон дээрээ The North Face Mongolia Шангри-Ла Моллд дөрөв дэх салбар дэлгүүрээ нээхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Цаашид The North Face нь “outdoor” соёл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн арга хэмжээ, хамтын ажиллагааг өргөжүүлж, хэрэглэгчдэд брэндийг зөвхөн бүтээгдэхүүнээр нь бус бодит туршлагаар нь мэдрэх шинэ боломжуудыг бий болгоход анхааран ажиллах болно.

Ийнхүү уулын бартаат замаас хотын гудамж хүртэлх хүн бүрийн өөр өөрийн эрэл хайгуулыг дэмжин, Монгол дахь эхний жилдээ The North Face брэндийн дараагийн аяллын суурийг тавилаа.

Never Stop Exploring