PEPPER LUNCH Монголд!

БльюМон Групп "Pepper Lunch" түргэн хоолны сүлжээ рестораныг Монголд нээхээр албан ёсны франчайз эрхийн гэрээгээ амжилттай байгууллаа. Тус брэнд нь дэлхий даяар 400 гаруй салбартай бөгөөд Монгол Улс 17 дахь франчайзын эрхтэй орон боллоо.
Pepper Lunch компанийн гүйцэтгэх захирал Юто Таго өөрийн LinkedIn хуудсандаа "Бид Монголын франчайзын түнштэйгээ мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа, удахгүй нээгдэх анхны рестораныг харахыг тэсэн ядан хүлээж байна!" гэсэн нийтлэл оруулсан байна.
Pepper Lunch брэндийн талаар:
1994 онд Японы тогооч Куниаки Ширага-гийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан ресторануудын сүлжээ юм. “Өөрийн хоолоо өөрөө бэлтгэх” гэсэн өвөрмөц концепц бүхий тус брэнд нь дан ганц хоол идэх бус, шинэ туршлага, мэдрэмжийг мэдрэх орчинг бүрдүүлж өгдөг.
260°C халуун ширмэн таваг – Хоолны орц таны өмнө шинэхэн, халуунаараа бэлтгэгдэж, хүссэн амтаа гаргах боломжтой. Шинэ туршлага, мэдрэмж – Өөрийн гараар хоолоо бэлтгэх сонирхолтой мэдрэмжийг төрүүлнэ.
БльюМон Групп эх орныхоо үйлчлүүлэгчдэдээ шинэ концепц бүхий ресторанаар үйлчлэх гэж буйд баяртай байна.