ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

БИДНИЙ ХЭТИЙН ЗОРИЛГО

Хамт олноо үр бүтээлтэй ажиллах таатай, соёлтой орчинг бүрдүүлж, эв эеийг эрхэмлэсэн харилцааг хэвшүүлж, үүгээрээ дамжуулан Монгол хүнд тохирсон өөрийн онцлогтой байгууллагын соёлын бодлогыг бий болгон хөгжүүлэх нь бидний хэтийн зорилго юм.

Үл хүрэх газар үгүй буюу салбар бүртээ тэргүүлэгч байх

Мэдэхгүй чадахгүй зүйл үгүй буюу мэдлэг, ур чадвартай хамт олон байх

Цэнгэлийн манлайд хүрэх буюу ажилтан бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, нийгэмд бодитой хувь нэмэр оруулах

БИДНИЙ ЗАМНАЛ

Эв саналаа нэгтгэн, нэг санаа бодолтой ажиллах

Нийтийн хүчийг нийлүүлэн, төвлөрч ажиллах

Нэгэн зэрэг зориглон хөдлөн, төлөвлөгөөндөө хүрч ажиллах

ҮНЭТ ЗҮЙЛС

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ЦӨМ НЬ "ХҮН" ЮМ.

МАНАЙ ХАМТ ОЛОН

ЗӨВ ТӨЛӨВШИЛ ХҮМҮҮЖИЛТЭЙ

АЖИЛСАГ ХӨДӨЛМӨРЧ

АВЬЯАС БИЛИГ, УР ЧАДВАРТАЙ

БИДНИЙ ҮЙЛЧҮҮЛЭГЧИД


БИЗНЕСИЙН ХАМТРАГЧИД

БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД

ХҮНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАХ

БльюМон групп салбартаа тэргүүлэгч байхын тулд бизнесийн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх, бааз сууриа бэхжүүлэх зорилготой ажиллаж байна. Энэхүү зорилгын үр дүн нь хүн ий сайн сайхны төлөө байхад оршино.

ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДЭД САЙН БҮТЭЭГДЭХҮҮН, САЙН ҮНЭ, САЙН ОРЧИН, САЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОХ

Хэрэглэгч үйлчлүүлэгчид маань зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлогч, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэгч “Амжилтын маань хамтрагч”-д юм.

ТҮНШҮҮДТЭЙГЭЭ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАХ

Бид шилдэг түншүүдтэй хамтарч бие биенээсээ суралцаж, эвийг сахих нөхөрсөг харилцаа, эргэх холбоотой ажиллах, бат итгэлтэй хамтын ажиллагааг бий болгохыг эрхэмлэдэг.

АЖИЛТНАА АЖИЛЛАХ “САЙН ОРЧИН”-Г БҮРДҮҮЛЭХ

Бид ажилтныхаа ажиллах сайн орчныг бүрдүүлснээр ажилтны сэтгэл санаа, бүтээмж болон үйлчилгээний чанарт нөлөөлөх чухал ач холбогдолтой гэж үздэг.

ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР

Бид үйл ажиллагаа, эрхэлж буй бизнесээрээ дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, томоохон өөрчлөлт оруулахыг зорьдог.

БИДНИЙ УРИА

Бидний сэтгэлийн чин зориг – Бидний амжилтын үндэс