ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

БИДНИЙ ХЭТИЙН ЗОРИЛГО

Хамт олноо үр бүтээлтэй ажиллах таатай, соёлтой орчинг бүрдүүлж, эв эеийг эрхэмлэсэн харилцааг хэвшүүлж, үүгээрээ дамжуулан Монгол хүнд тохирсон өөрийн онцлогтой байгууллагын соёлын бодлогыг бий болгон хөгжүүлэх нь бидний хэтийн зорилго юм.

Үл хүрэх газар үгүй буюу салбар бүртээ тэргүүлэгч байх

Мэдэхгүй чадахгүй зүйл үгүй буюу мэдлэг, ур чадвартай хамт олон байх

Цэнгэлийн манлайд хүрэх буюу ажилтан бүрийн амьдралын чанарыг дээшлүүлж, нийгэмд бодитой хувь нэмэр оруулах

БИДНИЙ ЗАМНАЛ

Эв саналаа нэгтгэн, нэг санаа бодолтой ажиллах

Нийтийн хүчийг нийлүүлэн, төвлөрч ажиллах

Нэгэн зэрэг зориглон хөдлөн, төлөвлөгөөндөө хүрч ажиллах

ҮНЭТ ЗҮЙЛС

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ЦӨМ НЬ "ХҮН" ЮМ.

МАНАЙ ХАМТ ОЛОН

ЗӨВ ТӨЛӨВШИЛ ХҮМҮҮЖИЛТЭЙ

АЖИЛСАГ ХӨДӨЛМӨРЧ

АВЬЯАС БИЛИГ, УР ЧАДВАРТАЙ

БИДНИЙ ҮЙЛЧҮҮЛЭГЧИД


БИЗНЕСИЙН ХАМТРАГЧИД

БИЗНЕСИЙН ЗАРЧМУУД

ХҮНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАХ

БльюМон групп салбартаа тэргүүлэгч байхын тулд бизнесийн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх, бааз сууриа бэхжүүлэх зорилготой ажиллаж байна. Энэхүү зорилгын үр дүн нь хүн ий сайн сайхны төлөө байхад оршино.

ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДЭД САЙН БҮТЭЭГДЭХҮҮН, САЙН ҮНЭ, САЙН ОРЧИН, САЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОХ

Хэрэглэгч үйлчлүүлэгчид маань зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлогч, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэгч “Амжилтын маань хамтрагч”-д юм.

ТҮНШҮҮДТЭЙГЭЭ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАХ

Бид шилдэг түншүүдтэй хамтарч бие биенээсээ суралцаж, эвийг сахих нөхөрсөг харилцаа, эргэх холбоотой ажиллах, бат итгэлтэй хамтын ажиллагааг бий болгохыг эрхэмлэдэг.

АЖИЛТНАА АЖИЛЛАХ “САЙН ОРЧИН”-Г БҮРДҮҮЛЭХ

Бид ажилтныхаа ажиллах сайн орчныг бүрдүүлснээр ажилтны сэтгэл санаа, бүтээмж болон үйлчилгээний чанарт нөлөөлөх чухал ач холбогдолтой гэж үздэг.

ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР

Бид үйл ажиллагаа, эрхэлж буй бизнесээрээ дамжуулан нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, томоохон өөрчлөлт оруулахыг зорьдог.

БИДНИЙ УРИА

Бидний сэтгэлийн чин зориг – Бидний амжилтын үндэс

ТҮҮХЭН ЗАМНАЛ

2000 он

TSE PUB

Бидний бизнес "Цэ" пабын анхны салбарыг нээснээр эхэлсэн бөгөөд өдгөө 11 салбар, 200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

"THE BULL" - Халуун тогооны сүлжээ ресторан

Монгол хүний амтлах мэдрэмж, таашаалд нийцсэн халуун тогооны рестораны анхны салбараа 2008 онд нээсэн. Одоогийн байдлаар 4 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж, үйлчилгээний болон бүтээгдэхүүний стандартаа дэлхийн жишигт хүргэхийн төлөө чармайн ажиллаж байна.

2008 он

2009 он

BUFFALO GRILL

Грилл ресторан

ШӨЛӨНДӨ - Түргэн хоолны сүлжээ

Анхны 24 цагаар хэрэглэгчдэд үйлчилдэг, монгол хүний уламжлалт хоолны хэрэглээнд дөхүү түргэн хоолны сүлжээгээ 2010 онд зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд өдгөө 6 салбараар өдөрт 6000 хүнд үйлчилж байна.

"ТҮРЭЛТ" ХХК - Үл хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулах зорилгоор "Түрэлт" компанийг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар "Бльюмон" төв, "Бостон" төв, "Архив" гэсэн үл хөдлөх хөрөнгүүдийн менежментийн хариуцан ажиллаж байна.

2010 он

2011 он

"FTV, F-BRANDS" - Албан ёсны дистрибютор

"F" брэнд

"BORYUNG" - Албан ёсны дистрибютор

Солонгосын ахуйн хэрэглээний "Boryung" брэндийн албан ёсны дистрибютор.

2012 он

2013 он

"NIKE" - Албан ёсны дистрибютор

"НАЙКИ" брэнд

СУРА - Солонгос хоолны ресторан

Солонгос ахлах тогоочийн гарын хоол, орчин үеийн интериорын шийдлийг хослуусан ресторан.

МОХИТО - Коктэйл хаус

Enjoy the Mojito.

"БЛЬЮМОН МЕТАЛС" ХХК - Аж үйлдвэр

Эрдэнэт үйлдвэрийн ашигласан шороон овоолгоос нуруулдан уусгах технологиор катодын зэс гарган авах төсөл.

2015 он

2016 он

ЖИГНҮҮР БУУЗ - Түргэн хоолны сүлжээ

Монголчуудын уламжлалт хоолны нэг болох буузаар үйлчилдэг түргэн хоолны сүлжээ.

CONVERSE - Албан ёсны дистрибютор

"Конверс" брэнд

2017 он

2019 он

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ - програм хангамж

Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, менежментийн үйл ажиллагаа явуулах зорилго бүхий төсөл.

УДИРДЛАГЫН БАГ

УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ

Б.ЦОГЗУЛ

Удирдлагын зөвлөлийн гишүүн, Санхүү удирдлагын газрын захирал

Ц.САНЖЖАВ

Удирдлагын зөвлөлийн тэргүүн, Ерөнхий захирал

Б.ТЭГШБҮРЭН

Удирдлагын зөвлөлийн гишүүн, Хүний нөөцийн удирдлагын газрын захирал

ОХИН КОМПАНИЙН УДИРДЛАГУУД

Н.АРИУНАА

"Нью булл" ХХК, Гүйцэтгэх захирал

Н.СУГАРМАА

"Цэ энд Цэ" ХХК, Гүйцэтгэх захирал

Ц.БЯМБАПҮРЭВ

"Түрэлт" ХХК, Гүйцэтгэх захирал

Б.БААТАРЗУЛ

"Зэс эрдэнийн хувь" ХХК, Гүйцэтгэх захирал

Ц.АЛТАНЦЭЦЭГ

"НАЙКИ" брэнд, Гүйцэтгэх захирал

Б.БОЛОРСАНАА

"Жигнүүр бууз" төсөл, Гүйцэтгэх захирал

Ц.АНАР

"Сура хаус" ХХК, Гүйцэтгэх захирал

О.ЭНЭРЭЛТ

"КОНВЕРС" брэнд, Гүйцэтгэх захирал

Б.ЭНХЦАЦРАЛ

"Шөлөндө" ХХК, Гүйцэтгэх захирал